Facebook Like

Туслах Булан

Хэрэв манай сайт та бүхэнд алдаатай харагдаж байвал дээрх Firefox хөтчийн хамгийн сүүлийн хувилбарыг зурган дээр даран татаж авна уу.
IOS 7 дээр шинээр нэмэгдэн орж ирсэн зүйл бол AirDrop билээ.AirDrop нь
таньд iDevice-уудын хооронд Файл солилцох боломж өгөх юм.Харин энэ удаа
Airdrop-оор хэрхэн файл солилцох тухай оруулж байна.

Эхлээд AirDrop хэрхэн ажилдаг тухай:

AirDrop нь ямар нэгэн WiFi шаардлагагүйгээр iDevice-уудын хооронд Зураг, Дуу, Contact зэргийг явуулдаг.AirDrop нь автоматаар AdHoc WiFi үүсгэн файлуудаа хоорондоо шилжүүлдэг бөгөөд ямар нэгэн тохиргоо хэрэггүй болно.

Airdrop ашиглах заавар:

1.Эхлээд та өөрийн iDevice-ийн Control Center-руу орох ёстой.
2.Тэгээд AirDrop гэсэн дээр дарахад Off, Contacts, Everyone гэсэн сонголтууд гарч ирнэ.
3.Эндээс Everyone гэдгийг сонгох хэрэгтэй.

airdrop_share_screen

4.Файл дамжуулах утсан дээрээ мөн дээрхи тохиргоог хийнэ.
5.AirDrop асаасны дараа таны утасны WiFi Bluetooth хоёр автоматаар асна.
6.Дараа нь өөрийн илгээх файлруу ороод зүүн доод буланд байгаа товчон дээр дарна.
7.Тэгэхэд таньд Share panel гарч ирэх болно.Доорхи зураг шиг

airdrop_send_screen

8.Одоо таньд дээрхи зурган дээрхи шиг зүйлс гарч ирэх болно.
9.Таны явуулах зурган доор ойр хавьд чинь AirDrop-оо асаасан хүмүүс гарч ирэх болно.Эндээс та өөрийн явуулах хүнээ сонгоно.
10.Сонгосоны дараа нөгөө утсанд тань сануулга ирэх болно.Доорхи зураг шиг.Энэ үед Accept дарахад таньд файл ирсэн байх болно.

airdrop_received_screen

Ингээд болж байна.Нэмж хэлэхэд AirDrop нь бүх iDevice дээр ажиллахгүй бөгөөд зөвхөн iPhone 5, iPhone 5S, iPhone 5C iPad 4, iPad mini, iPod touch 5 дээр л ажиллах болно.

Хэрэв та дээрхи зааварыг ойлгоогүй бол доорхи бичлэгийг үзнэ үү:




comments powered by Disqus