Facebook Like

Туслах Булан

Хэрэв манай сайт та бүхэнд алдаатай харагдаж байвал дээрх Firefox хөтчийн хамгийн сүүлийн хувилбарыг зурган дээр даран татаж авна уу.

Энэ удаагийн мэдээгээрээ та бүхэнд хэрэгтэй iOS, Android, OS X үйлдлийн систем дээр гарсан нэгэн App-ийг танилцуулж байна.Энэ нь InstaShare юм.InstaShare нь та бүхэнд iDevice болон Android-ийн хооронд дуу, зураг, бичлэг зэрэг зүйлсийг дамжуулахад зориулсан App юм.Энэ App нь миний бодлоор AirDrop-оос дээр.Учир нь AirDrop нь зөвхөн хэдхэн iDevice дээр ажиллах бол InstaShare нь бүх iDevice дээр ажиллах боломжтой юм.Одоо харин InstaShare-ийн танилцуулга бичлэгийг үзнэ үү.




Одоо харин хэрхэн хэрэглэх зааварыг оруулж байна.

Заавар:
1.Та файл солилцохын тулд таньд файлаа явуулах болон авах 2 төхөөрөмж байх ёстой.Мөн хоорондоо ойрхон байх ёстой.
2.Тэгээд Bluetooth болон WiFi-ийг асаана.
3.Одоо InstaShare-руу ор.Ороход тань эхлээд бяцхан хэрэглэх заавар харагдах болно.
4.Дараа нь таньд доорхи шиг харагдах болно


5.Одоо та явуулах файлуудаа сонго
6.Сонгосныхоо дараа тэднийг зөөхөд таны утас автоматаар ойр хавьд байгаа Instashare хэрэглэж буй төхөөрөмжүүдийг олно.
7.Олсны дараа таньд төхөөрөмжүүд харагдах ба тэндээс явуулах дээрээ зөөж буй файлаа тавьна.
8.Ингэсний дараа таны файл явах болно

Хүлээн авч буй төхөөрөмжийн зураг:




Хэрэв та дээрхи зааварыг ойлгоогүй бол доорхи бичлэгийг үзнэ үү.




comments powered by Disqus