Facebook Like

Туслах Булан

Хэрэв манай сайт та бүхэнд алдаатай харагдаж байвал дээрх Firefox хөтчийн хамгийн сүүлийн хувилбарыг зурган дээр даран татаж авна уу.

Та утсаа iOS 7 болготол таны утасны баттериг хэтэрхий хурдан дуусгаад байна уу? Тэгвэл дараахи зааварыг даган баттери хэмнэлтээ сайжруулаарай.Ингээд доор би хэрхэн iOS 7 дээр баттери хэмнэх тухай 8 алхамыг оруулж байна.Танд хэрэг болно гэж бодож байна.

1.Location Services унтраах
Баттеригаа хэмнэх хамгийн эхний арга бол Location Services-ээ унтраах юм.Зарим апп-уулын хувьд Location Services-ээ асаалттай байлгах нь ямар ч хэрэгцээгүй юм.Гэхдээ зарим Instagram, Yelp, Maps зэрэг аппуудад хэрэгтэй тул хэрэггүй аппуудын Location Services-ийг унтраасан нь дээр юм. Location Services нь баттери идэхэд их нөлөө үзүүлдэг байна.Унтраахын тулд Settings -> Privacy -> Location Services дарааллаар орж өөрийн хэрэггүй аппуудын Location Services-ийг унтрааж болно.


 
Хэрэв та илүү их баттери унтраахыг хүсэж  байвал Location Services-ийг бүхлээр нь унтрааж болох юм.

 

2.GPS хэрэглэдэг бусад System Services-уудыг унтраахХэрэв та Location Services-ээс хэрэггүй аппуудынхаа Location Services-ийг унтраасан бол одоо энэ алхамыг хийнэ үү.Дахин Settings -> Privacy -> Location Services дараалалаар орж доош гүйлгэн System Services-руу орно уу.

 

 

Одоо доорхи зураг шиг янзална уу.


3.Parallax Effect-ийг унтраах
iOS 7 дээр шинээр нэмэгдсэн зүйл бол Parallax Effect юм.Энэ нь маш гоёмсог боловч баттери их иддэг тул энэ таньд хэрэгтэй гэж үү? Хэрэв хэрэггүй бол Settings -> General -> Accessibility -> Reduce Motion ийшээ орон "ON" болгоно уу. Ингэснээр таны баттери илүү хэмнэгдэх юм.

 

 



 

4.Airdrop-оо асаалтай бүү орхи
AirDrop нь таньд iDevice-уудын хооронд файл солилцох боломж олгож байгааг та бүхэн мэдэж байгаа байх.Тэгвэл энэ маань мөн л баттери их иддэг байна.Учир нь AirDrop нь Wifi болон Bluetooth зэрэг асаан хэрэглэдэг тул та хэрэглээгүй үедээ унтрааж байвал баттеринд тань илүү хэмнэлттэй юм.

 

 


 
Хэрэв та AirDrop-оо хэрэглэж дууссан бол байнга унтрааж байхаа санаарай.Энэ нь таны баттериг хэмнэх болно шүү.

5.Хэрэггүй үедээ Wifi болон Bluetooth-ээ унтрааж бай
Хэрэв та AirDrop-оо унтраасан бол хэрэггүй үедээ Wifi болон Bluetooth-ээ унтрааж байгаарай. Энэ нь таны утасны баттериг их иддэгийг та мэдэх байх.

 

 

6.Яг одоо ажилуулж буй апп-уудаа гаргa
Дараагийн баттери иддэг зүйл бол ажиллаж буй аппууд юм.Та ямар нэгэн апп оруулсны дараа өөр юм руу орох гэж Home Button-оо даран гардаг.Тэгэхэд таны гаргасан апп нууцаар ажиллаж байдаг. Энэ нь таны утасны батериг иддэг байна.Тиймээс хэрэггүй аппуудаа байнга гаргаж байгаарай.Ажиллаж буй апп гаргахын тулд Home Button дээрээ 2 удаа хурдан даран App Switcher-руу орон гаргах апп дээрээ даран дээш гүйлгэхэд гарах юм.

 

 

7.Dynamic Wallpaper бүү хэрэглэж бай
iOS 7 дээр шинээр нэмэгдсэн зүйлсийн нэг болох Dynamic Wallpaper нь баттериг их иддэг байна.Эдгээр нь хөдөлгөөнт тул маш гоёмсог харагддаг гэвч энэ нь баттериг их иддэг тул хичнээн гоё харагдсан ч хэрэглэх хэрггүй гэж зөвлөж байна.

 

 

8.Notification Center-ээ унтраах
Хэрэв та ямар нэгэн апп-ын мэдээлэл авахыг хүсэхгүй бол Notification Center таньд ямар хэрэгтэй гэж.Notification Center-ийг нээх болгонд таны баттериг иддэг тул үүнийг унтраасан нь дээр байх.Тиймээс Settings -> Notification Center ийшээ орон
бүх зүйлсийг нь унтраахад болно.

 

 

Баттери хэмнэх дахин хэдэн арга :

Хэрэв таньд нэмж зүйлхэрэгтэй бол доорхи зааварыг дагана уу :

Siri-ээ унтраа.Siri нь баттериг их хэмжээгээр иддэг тул таньд хэрэггүй бол унтрааж байна уу.
Settings -> General -> Siri. Дараах дарааллаар орж унтраана уу.
Cellular Data-аа унтраа.Хэрэггүй үедээ унтрааж байхад илүүдэхгүй
Brightness-ээ багасга.
Brightness бол баттерииддэг зүйлсийн нэг тул багасгаж байвал баттеринд тань хэмнэлттэй.
Ингээд болж байна.Хэрэв асуух зүйл байвал доор сэтгэгдэл үлдээгээрэй.

 

comments powered by Disqus