Facebook Like

Туслах Булан

Хэрэв манай сайт та бүхэнд алдаатай харагдаж байвал дээрх Firefox хөтчийн хамгийн сүүлийн хувилбарыг зурган дээр даран татаж авна уу.
Apple өнөөдөр iPad mini with Retina Display-г албан ёсоор худалдаанд гаргаж байна. Шинэ iPad mini-гийн тухайд 16gb, 32gb, 64gb, 128gb гэсэн хэмжээний сонголтуудтай байгаа. Харин өнгөний тухайд Space Gray болон Silver өнгөний сонголттой.

             Space Gray                                                      Silver
Шинэ iPad mini нь өмнөх загвараасаа 0.3мм-р зузаарсан ч CPU-н тал дээр 4 дахин, графикийн тал дээр 8 дахин хурдан болж цэнэгээ 10 цаг хүртэл барих чадвартай болсон. Үзүүлэлтийн хувьд энэхүү iPad mini нь 64-битийн хүчирхэг A7 чипийг M7 нэмэлт процессортой суурьлуулж өгсөн. Дэлгэцийн хувьд 7.9 инчийн дэлгэц нь Apple-н Retina Display-тай болсноор 2048x1536 нягтаршилтай 1 инч-д 326 пикселтэй болсон. Интернетийн хувьд MIMO технологийг ашигласан. Камерын хувьд iPad Air-тай адил. Үндсэндээ энэ нь дэлгэц жижиг ч iPad Air шиг болсон гэсэн үг.
Үнэ:

comments powered by Disqus