Facebook Like

Туслах Булан

Хэрэв манай сайт та бүхэнд алдаатай харагдаж байвал дээрх Firefox хөтчийн хамгийн сүүлийн хувилбарыг зурган дээр даран татаж авна уу.
Энэ сарын 22-нд болсон Apple-н арга хэмжээгээр тэд олон зүйл танилцуулсан. Мөн App Store нь 60 тэрбум таталт хийгдсэн болон нийт iDevice-уудын 64% нь iOS 7 руу шилжсэн талаар мэдэгдсэн. Үүнээс гадна тэд iLife болон iWork аппликейшнуудынхаа тухай танилцуулсан. Харин оргил зүйлүүд нь Mac OS X Mavericks-г үнэгүй гэдгийг зарлаж, Шинэ MacBook Pro-нуудаа илүү үзүүлэлттэй болгож илүү хямдаар худалдаанд гаргасан, харин 12-р сард шинэ Mac Pro 2999$-н үнэтэйгээр зарагдана.Мөн тэд iPad Air хэмээн нэрлэсэн шинэ таблетаа танилцууллаа. Мөн түүний хамт Retina дэлгэцтэй iPad mini-г танилцуулсан.
iPad Air-т сайн уу? гэж хэлээрэй.
iPad Air гэж юу вэ?
iPad Air нь Apple-н хамгийн сүүлийн үеийн таблет юм.
Энэ нь өмнөхийн адил 9.7 инчийн Retina дэлгэцтэй ч илүү нимгэн,  илүү хөнгөн, илүү хурдан болсон. Харин загвар нь iPad mini-гийн загвартай адил болсон.

iPad Air нь 7.5 мм-н зузаантай буюу өмнөх загвараасаа 20%-р нимгэн болсон.
Мөн 1 паунд буюу 469 граммын жинтэй буюу өмнөх загвараасаа 28%-р хөнгөн болсон. Үүгээрээ ч хамгийн хөнгөн iPad гэж нэрлэгдэнэ.

Чипний хувьд 64-битийн A7 чипийг ашигласан (iPhone 5S A7 чипийг ашигладаг) ба өөртөө мөн M7 motion coprocessor-г суулгаснаар баттеринд сайн нөлөө үзүүлнэ.
Графикийн хувьд анхны iPad-с 72 дахин хурдан! Мөн 3D rendering-н хувьд өмнөх iPad-с 2 дахин хурдан. Бас аппликейшн нээгдэхэд 2 дахин хурдан болсон.

Интернетийн хурдны хувьд 3 дахин хурдан 802.11ac Wi-Fi сүлжээтэй болсон. Мөн iPad Air нь хамгийн анхны MIMO (Multiple-In-Multiple-Out) утасгүй интернетийн технологийг ашигласан iDevice болсон. Харин симний оролттой загварын хувьд LTE-г дэмжиж ажилна.
Камерны хувьд төдийлөн шинэчлэл хийсэнгүй. Харин цэнэгийн хувьд өмнөхтэйгээ адил 10 цаг барих нь сайшаалтай тал юм. Бас энэхүү iPad нь 2 микрофонтой болсон.
Үнийн хувьд 16gb Wi-Fi iPad Air нь 499$-н үнэтэй байх ба 16gb Wi-Fi + Cellular нь 629$-н үнэтэй байх болно. Харин өнгөний сонголтын хувьд Silver (Мөнгөлөг өнгөтэй) болон Space Gray (Бараан өнгөтэй) гэсэн 2 өнгөнөөс сонгох боломжтой.

Wi-Fi загвар: 32gb нь 599$, 64gb нь 699$, 128gb нь 799$
Wi-Fi + Cellular загвар: 32gb нь 729$, 64gb нь 829$, 128gb нь 929$
iPad Air нь 11-р сарын 1-нээс худалдаанд гарна.

Энэ нь Apple бас нэгэн амжилт олох төхөөрөмж хэмээн шинжээчид үзэж байгаа..
Тэгэхээр энэ бол iPad Air

comments powered by Disqus