Facebook Like

Туслах Булан

Хэрэв манай сайт та бүхэнд алдаатай харагдаж байвал дээрх Firefox хөтчийн хамгийн сүүлийн хувилбарыг зурган дээр даран татаж авна уу.
Apple 10-р сарын 22-нд болох арга хэмжээнийхээ урилгийг өчигдрөөс тарааж эхэллээ. Энэ арга хэмжээгээр iPad 5, iPad Mini 2 болон бусад хэдэн төхөөрөмж танилцуулж магадгүй байна.

iPad 5-н тухайд алтан өнгөний сонголт, хурууны хээ уншигч, 8 мегапикселийн iSight камер болон 64-битийн A7 чиптэй байж магадгүй гэж эх сурвалжууд мэдэгдэж байна.
Харин iPad Mini 2-н хувьд Retina дэлгэц, мөн дээрхтэй адил алтан өнгөний сонголт, хурууны хээ уншигч, 8 мегапикселийн iSight камер боловч A7 чиптэй гарахгүй байх.


Мөн энэ үеэр шинэ Mac Pro болон MacBook Pro-г Mac OS X Mavericks-тай танилцуулагдана гэсэн мэдээлэл байна.
Хүмүүсийн дунд их яригдаж байгаа iWatch энэ арга хэмжээн дээр танилцуулагдахгүй л болвуу.
Apple өөрсдөө ч сайн нууцлалтай компани болохоор бидэнд хангалттай мэдээлэл одоогоор алга. 22-нд юу юу танилцуулагдахыг л хүлээе..

comments powered by Disqus