iPad Air-т сайн уу? гэж хэлээрэй.
iPad Air гэж юу вэ?
iPad Air нь Apple-н хамгийн сүүлийн үеийн таблет юм.
Энэ нь өмнөхийн адил 9.7 инчийн Retina дэлгэцтэй ч илүү нимгэн, илүү хөнгөн, илүү хурдан болсон. Харин загвар нь iPad mini-гийн загвартай адил болсон.
iPad Air нь 7.5 мм-н зузаантай буюу өмнөх загвараасаа 20%-р нимгэн болсон.
Мөн 1 паунд буюу 469 граммын жинтэй буюу өмнөх загвараасаа 28%-р хөнгөн болсон. Үүгээрээ ч хамгийн хөнгөн iPad гэж нэрлэгдэнэ.
Чипний хувьд 64-битийн A7 чипийг ашигласан (iPhone 5S A7 чипийг ашигладаг) ба өөртөө мөн M7 motion coprocessor-г суулгаснаар баттеринд сайн нөлөө үзүүлнэ.
Графикийн хувьд анхны iPad-с 72 дахин хурдан! Мөн 3D rendering-н хувьд өмнөх iPad-с 2 дахин хурдан. Бас аппликейшн нээгдэхэд 2 дахин хурдан болсон.
Интернетийн хурдны хувьд 3 дахин хурдан 802.11ac Wi-Fi сүлжээтэй болсон. Мөн iPad Air нь хамгийн анхны MIMO (Multiple-In-Multiple-Out) утасгүй интернетийн технологийг ашигласан iDevice болсон. Харин симний оролттой загварын хувьд LTE-г дэмжиж ажилна.
Камерны хувьд төдийлөн шинэчлэл хийсэнгүй. Харин цэнэгийн хувьд өмнөхтэйгээ адил 10 цаг барих нь сайшаалтай тал юм. Бас энэхүү iPad нь 2 микрофонтой болсон.
Үнийн хувьд 16gb Wi-Fi iPad Air нь 499$-н үнэтэй байх ба 16gb Wi-Fi + Cellular нь 629$-н үнэтэй байх болно. Харин өнгөний сонголтын хувьд Silver (Мөнгөлөг өнгөтэй) болон Space Gray (Бараан өнгөтэй) гэсэн 2 өнгөнөөс сонгох боломжтой.
Wi-Fi загвар: 32gb нь 599$, 64gb нь 699$, 128gb нь 799$
Wi-Fi + Cellular загвар: 32gb нь 729$, 64gb нь 829$, 128gb нь 929$
iPad Air нь 11-р сарын 1-нээс худалдаанд гарна.
Энэ нь Apple бас нэгэн амжилт олох төхөөрөмж хэмээн шинжээчид үзэж байгаа..
Тэгэхээр энэ бол iPad Air
comments powered by Disqus